Отгонтэнгэр их сургууль ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд англи хэлний мэдлэг, чадварыг сорих “Англи хэл ба Ногоон ирээдүй 2026” сэдэвт англи хэлний нэрэмжит олимпиадаа зургаа дахь жилдээ зарлалаа.
Тус олимпиадад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн X, XI, XII ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.
Эхний шатанд оролцогчдын англи хэлний хэлзүй, бичих болон сонсох чадварыг тест, эсээний хэлбэрээр шалгах бол хоёрдугаар шатанд эхний шатны шалгаруулалтаас тэнцсэн 15 сурагч илтгэлийн тэмцээнд оролцох юм. Илтгэл тавих хугацаа 5-7 минут байна.
Олимпиадын хугацаа: 2026 оны арванхоёрдугаар сарын 5-6
Дэлгэрэнгүй мэдээлэл: 9589-3352, 9111-3965
Эх сурвалж: Отгонтэнгэр Их Сургууль



372











