Нийслэлийн төв талбайд есдүгээр сарын 25-30-нд “UB Food Festival” хоолны фестиваль зохион байгуулахаар болжээ.
Фестивалийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжмийн арга хэмжээ зохион байгуулна. Задгай талбайд болох тус арга хэмжээ өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
“UB Food Festival”-ийг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улс, үндэстний нэрийн хоолыг танилцуулсан өдөрлөгийг 10 хоногийн турш зохион байгуулсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар



1856






