
“PSY Soaking Show Summer Swag” шоуны бэлтгэлийн явцыг танилцуулсан бичлэгийн дараа нэгэн интернэт хэрэглэгч “Дандаа нэг л дуугаа дуулна. Дууны тал нь үсэрч харайгаад л орилж байдаг. Өөрөө залхдаггүй юм уу? Хүмүүс яагаад үүнийг үзэхээр очдогийг ойлгодоггүй” хэмээн сэтгэгдэл бичсэн юм.
Үүнд PSY “Ирээд үзвэл мэднэ” хэмээн бичиж, шүүмжлэгчийг тоглолт үзэхийг урьсан юм:
2011 онд анх эхэлсэн “Soaking Show” нь асар том усан буу, PSY-ийн хит дуунууд болон тусгай зочдын тоглолтыг хослуулсан зуны брэнд шоу юм.
“Усан шоу”-ны талаар хүмүүсийн санал бодол харилцан адилгүй байдаг. Зарим нь тоглолтын дууны жагсаалт, PSY-ийн хэлдэг үгс жил бүр давтагддаг гэж шүүмжилдэг бол нөгөө хэсэг нь танил хит дуунууддаа хамтдаа үсэрч, бүжиглэн, норж хөгжилдөх тэр мэдрэмж нь энэхүү тоглолтын хамгийн гол онцлог гэж үздэг байна.
“Summer Swag”-ийн уламжлалт нэг хэсэг болсон зочин уран бүтээлчдийн тайзанд энэ жил PSY-ийн олон жилийн хамтрагч дуучин Сон Ши Кён болон PSY-ийн P Nation агентлагийн уран бүтээлч, Mamamoo хамтлагийн гишүүн Хваса нар оролцжээ.
Харин Хваса тайзан дээр өвдгөө гэмтээсэн ч тоглолтоо зогсоолгүй үргэлжлүүлж, “Good Goodbye” (2025) дуугаа дуулсан юм.

5428






