Орос нь Улаан талбай, матрушка хүүхэлдэй, өвөлдөө цас их ордог гэх мэтээрээ алдартай ч Орост эдгээрээс өөр маш олон сонирхолтой түүх, баялаг соёл уламжлалууд бий. Эртний хотууд, хааны ордноос эхлээд нууцлаг сансрын программ, 11 цагийн бүстэй гэх мэт Оросын өнцөг булан бүр нь өөр өөр түүхийг өгүүлж байдаг.
Энэхүү нийтлэлээрээ бид Орос улс нь яагаад дэлхий дээр орших өвөрмөц улсуудын тоонд орох ёстой тухай хүргэх болно.
1. Орос нь дэлхий дээрх хамгийн өргөн газар нутагтай улс

Орос улс нь нийт 17 гаруй сая км2 үргэлжлэх газар нутгаараа дэлхийн хамгийн өргөн уудам газар нутагтай улс хэмээн тооцогддог. Энэ нь давжаа гараг болох Плуто-оос ч том гэсэн үг. Газар нутаг нь ийм өргөн учраас 11 цагийн бүстэй гэхэд гайхаад байх зүйлгүй байх.
Хамгийн сонирхолтой нь Орос нийт 16 улстай хиллэдэг ба зөвхөн энэхүү мэдээллээс бид олон улс даяарх Оросын нөлөө, чадлыг таамаглаж болно.
2. Москвагийн өвөрмөц метроны буудлууд

Москвагийн метроны буудлууд бол дотор заслын гайхамшгийн биелэл юм. 1930-аад онд баригдсан уг буудал нь сүрлэг бароккогийн хэв маяг бүхий тааз, гантиган багана, хараа булаам авжуураараа яах аргагүй гайхширлыг төрүүлдэг.
Үзэсгэлэнтэй байдлаасаа болон ихэнхдээ “газар доорх ордон” хэмээн нэрлэгддэг эдгээр метроны буудлууд нь ЗХУ-ын ялалтыг тэмдэглэх зориулалтаар баригджээ.
3. Байгаль нуур нь дэлхийн цэвэр усны нөөцийн 20%-ийг агуулдаг

Сибирьд байрлах Байгаль нуур нь дэлхийн хамгийн эртний мөн гүн нууруудын нэг. 25 сая гаруй жилийн настай Байгаль нь дэлхийн хөлдүү бус цэвэр усны нөөцийн 20%-ийг агуулах бөгөөд зөвхөн тэнд л орших өвөрмөц амьтадтай.
Өвлийн улиралд Байгаль нуур нь тэр чигтээ хөлддөг тул адал явдал хайгчид болон байгалийн сайхныг харахыг хүсэгчдэд Орост очих хамгийн тохиромжтой үе нь болж өгдөг.
4. Оросуудад шинэ жилийн баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг

Шинэ жил бол Орост хамгийн чухал, өргөн тэмдэглэгддэг баяр юм. Гэхдээ Юлийн календарийн улмаас шинэ жилийг Орост хоёр удаа тэмдэглэх бөгөөд 12-р сарын 31-ээс гадна 01-р сарын 14-нийг “Хуучин шинэ жил” хэмээн нэрлэн тэмдэглэдэг.
5. Та Лениний Улаан талбайд хадгалагдсан шарилыг очиж үзэх боломжтой

1924 оноос хойш Лениний занданшуулсан биеийг гантиг бунханд хадгалан олон нийтэд үзүүлэх боломжтой болгожээ. Уг бунхан нь зөвлөлтийн үеийг харуулсан томоохон дурсгал болсон юм.
Аялагчид эсвэл бунхныг харах сонирхолтой хүмүүс Москвад байрлах Улаан талбайд очин өндөр хамгаалалт дор чанга дуу чимээ гаргалгүйгээр үзэх боломжтой.
6. Орост сансрын нисгэгч нохдод зориулсан музей байдаг

Хүн төрөлхтнийг сансарт гарахаас өмнө Лайка гэх мэт ноход сансарт нисдэг байв. Тиймээс ч Москвагийн сансар судлалын музей нь уг баатруудад хүндэтгэл үзүүлдэг.
Лайка нь сансарт ниссэн хамгийн анхны амьд биет бөгөөд 1957 онд Спутник-2 гэх пуужинг хөлөглөн өмнө нь хэний ч харж үзээгүй тэр л зүйлсийг харж байжээ.
7. Бүхэлдээ мөсөөр хийгдсэн ордон байдаг гэнэ үү?

Оросын тухай хамгийн сонирхолтой баримтуудын нэг бол өвлийн улиралд мөсөөр хийгдсэн гайхалтай баримлуудын наадам болдог. Тэдгээр нь зүгээр ч нэг баримал биш ба үүнд бүх тавилгууд нь мөсөөр хийгдсэн үлэмж том ордон ч орно.
Эдгээр мөсөөр хийсэн урлагууд нь шөнөдөө гэрэлтдэг тул ойр хавийн орчноо яг л үлгэрийн шидэт газар мэт л харагдуулдаг байх нь.
8. Оросууд танихгүй хүн рүү бараг л инээмсэглэдэггүй

Орос соёлын хувьд инээмсэглэл бол чин сэтгэлээс гардаг нандин зүйл. Тиймээс Оросууд олон нийтийн газарт явахдаа төв царай гаргах эсвэл хөмсөг зангидан явах нь элбэг байдаг гэсэн үг.
Ямар ч шалтгаангүйгээр таньж мэдэхгүй хүмүүс рүүгээ инээмсэглэх нь утгагүй мэт санагдах бөгөөд хэн бүхэн рүү инээмсэглэх нь эелдэг, боловсон гэж тооцогддог барууныхны хувьд уг үзэгдэл хэтэрхий хачирхалтай санагдаж магадгүй юм.
9. Баавгай? Та тэдэнтэй хаана ч таарах боломжтой

Оросын зарим нэг алсын бүсүүдэд хүнсний хомсдолын үеэр баавгайнууд хотоор тэнүүчлэн явах нь элбэг. Эдгээр цаг үеүдэд хотын иргэдэд аль болох гэртээ байхыг зөвлөдөг ба заримдаа баавгай харагдсан үед иргэдэд сануулах зориулалттай систем ч ажилладаг байна.
10. Баллет нь үндэсний эрдэнэ хэмээн тооцогддог

Орос нь балетын урлагаараа дэлхийд нэртэй. Большой болон Мариинскийн театрууд нь нэр хүндтэй соёлын байгууллагууд болтлоо өргөжиж чадсан. Эдгээр түүхэн тайзууд Анна Павлова, Рудольф Нуреев зэрэг домогт уран бүтээлчдийг төрүүлж, Оросын балетыг уран сайхны төгс төгөлдөр байдлын дэлхийн бэлгэ тэмдэг болгосон билээ.
11. Орост гадаад хүмүүс нэвтрэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай хот байдаг

Сибирь дэх уул уурхайн томоохон төв болох Норильск хот нь стратегийн өндөр ач холбогдолтой тул засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглодог.
Хэдийгээр уг хот нь төв нийслэлээсээ хол, тусгаарлагдсан хэсэгт байрладаг мөн эрс тэс уур амсгалтай хэдий ч дэлхийн никелийн үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдгээр үл барам дэлхий дээрх хамгийн том хайлуулах цогцолбор Норильскт байдаг байх нь.
12. Тэд цэцгийн баглааг сондгой тоогоор боодог уламжлалтай

Орос улсад цэцгийн соёл маш гүн тархсан. Жишээ нь, сондгой тооны цэцгийг аз бэлгэддэг гэж үзэн баяр ёслолын өдрүүдээр өгөх бол тэгш тооны цэцгийн баглааг оршуулгын ёслолоор өгдөг.
13. Бүх барилга байгууламж нь модон тосгон байдаг

Орос улс бүр хэдэн зуун жилийн өмнөөс л модон байшинд амьдарч ирсэн тул модыг хэрхэн үзэсгэлэнтэй харагдуулах талаар хамгийн сайн мэддэг. Кижи, Суздаль зэрэг бүс нутгуудад нэг ч хадаас ашиглалгүйгээр барьсан сүм хийд, орон сууцууд өнөөг хүртэл сүндэрлэн оршсоор байдаг гэхээр тун гайхалтай байгаа биз?
Тэдгээр Оросын соёл уламжлалыг өөртөө агуулсан гайхамшигт барилгууд ЮНЕСКО-ийн хамгаалалтад байдаг.
14. Радиог Орос хүн зохион бүтээсэн (гэж Оросууд өөрсдөө үздэг)

Маш олон Орос хүмүүс Александер Попов-ыг Маркони-аас ч өмнө радиог бүтээсэн гэж үздэг. Тиймдээ ч тэд улс даяар 05-р сарын 07-ны өдрийг Радионы өдөр болгон тэмдэглэдэг аж.
Попов өөрийн утасгүй дамжуулагчаа 1895 онд бүтээсэн ба түүний тухай сургууль, технологийн байгууллагууд болон музей зэрэгт өргөнөөр дурсан ярьдаг.
15. Ортодокс христийн шашин маш олон Оросын уламжлалуудын суурь болдог

Улаан өндөгний баярын зан үйлээс мацаг барих ёсон хүртэлх маш олон уламжлал, зан заншлууд Ортодокс христийн шашны үзлээс улбаатай.
Москвагийн Христийн Аврагчийн сүм болон сонгодог сонгино хэлбэрийн оройтой Гэгээн Василийн сүм зэрэг нь Оросын соёл дахь шашны нөлөө өнө удаан оршсоор байгааг илтгэн харуулдаг.
Эх сурвалж: Onevasco


5249






