
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 08 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг “Тайж хайрхан"-ы бэлд болно.
ФЕСТИВАЛИЙН ӨДРҮҮДЭД ЮУ БОЛОХ ВЭ?
- Үзэгчдэд зориулсан Буриад сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
- Үзэгчдэд зориулсан сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
- Өсвөрийн шагайн харвааны тэмцээн (Төв талбай)
- Үндэсний бөхийн өсвөрийн болон сонирхогчдын барилдаан (Төв талбай)
- Морьт харваа (Морьт харвааны талбай)
- Уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх (Адуучдын талбай)
- Улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан (Төв талбай)
- Үндэсний сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
- Морьтой монголжин тэмцээн (Адуучдын талбай)
- "Морин бөмбөг"-ийн тэмцээн

Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүйгээр автобусанд суугаад "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд очих боломжтой.
- 2026 оны 08 дугаар сарын 21-нд нийт 5 автобус 07:00-21:30 цагт 25 минут тутамд
- 2026 оны 08 дугаар сарын 22, 23-нд нийт 11 автобус 07:00-21:30 цагт 18 минут тутамд автобус явна.
ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ














