
Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг дэлхий дахинд сурталчлах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивальд залуусыг сайн дурын ажилтнаар хамтран ажиллахыг урьж байна.
Хугацаа, байршил: Налайх дүүрэг, "Тайж хайрхан"-ы бэлд 08 дугаар сарын 21-23-ны өдөр
Сайн дурын ажилтны чиглэл:
- Зохион байгуулалт, зохицуулалт: Фестивалийн талбайн бэлтгэл, тайз асар болон хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулалтад туслах;
- Мэдээлэл чиглүүлэг: Гадаад, зочид болон жуулчдад чиглүүлэг мэдээлэл өгөх, угтах, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх;
- Соёлын өвийн хөтөлбөрийн дэмжлэг: Язгуур урлагийн үзүүлбэр, өв тээгчдийн үзэсгэлэн, гар урлалын өртөөнүүдийн үйл ажиллагаанд туслах;
- Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх үйлчилгээ: Бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлэх, аюулгүй орчинд байлгах, хяналт тавих, эцэг эхчүүдэд санамж өгөх;
- Тусгай хэрэгцээт иргэдэд туслах: Тусгай хэрэгцээт зочдыг талбай дээр зорчиход тусламж үйлчилгээ үзүүлэх;
Таныг юу хүлээж байна вэ?
- Ажлын туршлага, сертификат, нэгэн зорилготой залуус танилцаж, хүрээгээ тэлэх боломж;
- Монголын өв соёлын хязгааргүй түүхээр аялах, суралцах;
- Фестивалийн хоол болон унааны зохицуулалт
Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.








