
Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөрийн 6 дахь элсэлтийг зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- ЕБС-ийг 2026 онд 12-р ангиа төгсөж буй эмэгтэй сурагч байх
- Улаанбаатар хотод байрлах МУИС болон ШУТИС-ийн үндсэн ангид 2026-2027 оны хичээлийн жилд 1-р курст шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (ШТИМ) чиглэлээр суралцах эрхээ авсан суралцагч байх
- 12-р ангийн жилийн эцсийн дүн 6 ба түүнээс дээш түвшинтэй, санхүүгийн хэрэгцээтэй байх
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
- Орон нутгаас Улаанбаатар хотол ирж суралцаж байгаа оюутнууд дотуур байрны төлбөрийн тэтгэлэг
- Ном сурах бичгийн тэтгэлэг олгоно
Дээрх шалгуурыг хангаж байгаа оюутнуудын хүсэлтийг ЭНД авна. 2026 оны 08-р сарын 25-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.








