Японы улсын Нийгата мужийн Тэтгэлэгт хөтөлбөрт 1 хүн сонгон шалгаруулна. 2027 оны 4 сараас эхлэн суралцах уг хөтөлбөрт Монголоос 1 судлаач оюутан авч сургалтын зардалыг Нийгата муж хариуцан сар бүр 30,000 иений тэтгэмж олгох юм.
1 жилийн сургалтын хөтөлбөр хэдий ч уг оюутан цааш ахин суралцах хүсэлтэй бол сунгах боломжтой. Сонгогдсон судлаач оюутан нь Нийгата мужийн хэд хэдэн их дээд сургуулиас суралцах сургуулиа болон суралцах чиглэлээ өөрөө сонгох юм.
- Их дээд сургууль төгссөн байх.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2-оос дээш оноотой байх.
Та уг хөтөлбөрийг сонирхож байвал Өөрийн товч намтараа(монгол эсвэл япон хэл дээр) доорхи мэйл хаягаар 8-сарын 15-ны дотор явуулна уу. Хэрэв Та урьдчилсан шатанд сонгогдвол япон хэл дээр товч эссэ бичин ирүүлэхийг бидний зүгээс мэдэгдэх болно.
Хүндэтгэсэн
Баатарбээл.Ч
МНХАНийгэмлэг
Утас: 99996719
Е-мэйл: mongol.niigata@gmail.com
Жич: Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа биш болно.








