
Зориг сан нь Тайваний Ардчиллын Сантай хамтран “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрөө 10 дах жилдээ зарлаж байна.
Энэхүү хөтөлбөр нь 18-22 насны оюутан залууст зориулсан бөгөөд нийгэмд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулдаг идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Тавигдах шаардлага
- Их дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй 18-22 насны оюутан байх
- 2026 оны 8-р сарын 10-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлэх боломжтой байх
- Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
- Үе тэнгийн залуустай хамтран өөрийгөө сорих, хөгжих, бусдаас суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Хөтөлбөрт хамрагдсанаар
- Ардчиллын үнэт зүйлс, хууль тогтоомж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаарх сургалтад хамрагдаж ойлголтоо нэмэгдүүлэх
- Багаар ажиллах, манлайлах болон нийгэмд өөрийгөө таниулах ур чадвараа нэмэгдүүлэ
- Танилын хүрээгээ тэлж, нийгмийн нэр хүндтэй төлөөлөгчдийн лекц, сургалт, семинарт хамрагдах
Шаардлага хангаж буй залуус ЭНД ДАРЖ өргөдлийн маягтыг бөглөн, 2026 оны 8-р сарын 10-ны 23:59 цагаас өмнө илгээгээрэй.








