Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал(COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах хүрээнд сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгогдсон сайн дурын идэвхтнүүд 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, хурлын зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх болно.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 05-р сарын 08-ны өдрөөс 2026 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл.
Тавигдах үндсэн шаардлага:
- Нас: 16 ба түүнээс дээш настай байх
- Англи хэл: зохих мэдлэгтэй байх
- НҮБ-ын хэл: НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)
- Багаар ажиллах чадвартай байх
- Хүсэл эрмэлзэлтэй байх
Бидний зүгээс олгох боломжууд:
- Сургалт, чиглүүлэг
- Үйл ажиллагаанд оролцох
- Тээвэр, хоолны зохион байгуулалтыг хариуцна.
- COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгоно.
Бүртгүүлэх холбоос: https://unccdcop17.org/volunteer
-103011-370471709.jpeg)








