Ази, Номхон далайн бүсийн ЮНЕСКО-ийн Соёлын төв (ACCU)-өөс зохион байгуулж буй “Bridge Across Asia Conference 2026 - From Waste to Action: Connecting Youth Across Asia for Change” олон улсын залуучуудын хөтөлбөрт Монгол Улсаас оролцох ЕБС-ийн ахлах ангийн 4 сурагчийг сонгон шалгаруулна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол, Япон, БНСУ, Тайланд, Энэтхэг улсын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг олон өнцгөөс нь харах, суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
2026 оны хөтөлбөрийн сэдэв: “From Waste to Action: Connecting Youth Across Asia for Change”
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Азийн орнуудын сурагчидтай соёлын солилцоо хийх
- Хог хаягдал, байгаль орчны асуудлаар олон улсын хэлэлцүүлэгт оролцох
- Багийн ажиллагаанд суурилсан төсөл хэрэгжүүлэх
- Олон улсын багтай хамтран богино хэмжээний видео контент бүтээх
- Англи хэлний харилцаа, илтгэх болон багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 3, 4, 5, 7-ны өдрүүдэд
Хэлбэр: Цахим
Хэл: Англи хэл
Монгол Улсаас сонгогдон оролцох: 4 сурагч
Тавигдах шаардлага:
- Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх;
- Хөтөлбөрийн бүх үйл ажиллагаанд бүрэн хамрагдах боломжтой байх;
- Англи хэлээр чөлөөтэй харилцах хүсэл эрмэлзэлтэй байх;
- Соёлын солилцоо, олон улсын хамтын ажиллагаа болон тогтвортой хөгжлийн асуудалд сонирхолтой байх.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/BCoL6q9dbpPzT4EN8
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 23:59
Зөвхөн сонгогдсон оролцогчидтой эргэн холбогдох болно.








