
Ирээдүй хойчдоо эрүүл, ногоон дэлхийг өвлүүлэн үлдээх, залуусын оролцоог дэмжих зорилготой "ӨВЛҮҮЛЬЕ" аяны хүрээнд байгаль орчны сэдэвт богино видео бичлэгийн (REEL) уралдаан зарлажээ.
Нийтлэх хугацаа
- Тавдугаар сарын 12 хүртэл
Шагналын сан
- 600.000 төгрөг (Нийт 3 байр)
Хамрах хүрээ
- ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид
Уралдаанд оролцох 4 сэдэв
- Ирээдүйд өвлөгдөх бидний байгаль
- Миний тарьсан мод-миний ирээдүй
- Nature's POV (Байгалийн нүдээр)
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг эсрэг бидний оролцоо
Богино бичлэгт тавигдах шаардлагууд
- Үргэлжлэх хугацаа 30-90 секунд
- Бичлэгийн формат Босоо (9:16)
- Зохиогчийн эрхийн зөрчилгүй хөгжим, дүрс, зураг ашиглах
- Ашигласан тоо баримт, мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв байх
Уралдаанд оролцох заавар
- Бэлтгэсэн бичлэгээ өөрийн Инстаграм эсвэл фэйсбүүк хаягтаа нээлттэй (Public)тохиргоогоор байршуулна
- Тайлбар хэсэгтээ дараах хаштагуудыг заавал оруулна #Өвлүүлье #Uvluuley #EFP16
- Манай албан ёсны @uvluuley хаягийг tag эсвэл mention хийнэ.
- Бичлэгийнхээ линкийг uvluuley@gmail.com имэйл эсвэл фэйсбүүк чатаар илгээж бүртгүүлнэ.
Шалгаруулалт
- Бүтээлч байдал ба агуулгын чанар (шүүгчдийн үнэлгээ) 60%
- Хандалт-like, share, views-ийн нийлбэр 40%
Шагналын сан
- 1-р байр 300.000 төгрөгийн үнэ бүхий зүйл + Өргөмжлөл
- 2-р байр 200.000 төгрөгийн үнэ бүхий зүйл + Өргөмжлөл
- 3-р байр 100.000 төгрөгийн үнэ бүхий зүйл + Өргөмжлөл
- Тусгай шагнал Анги хамт олон, дугуйлангаараа нэгдэж оролцсон оролцогчид батламж + дурсгалын зүйл








