
2026 оны 4-р сарын 25-ны өдөр Монгол Японы төв нь хавар төгсөх гэж буй ЕБС-ын ахлах ангийн сурагчид, оюутан залуустаа зориулан Японд суралцахад чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг болох зорилгоор “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2026”-г зохион байгуулна.
Тус мэдээллийн яармагийн үеэр Японы их дээд сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой юм байна.
- Япон улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтын талаарх танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө авах.
- Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU), төвийн япон хэлний сургалтын талаар зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Каназава их сургууль
2. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
3. Нагоя их сургууль
4. Нагасаки их сургууль
5. Риккёо их сургууль
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. Япон улсын элчин сайдын яам
2. Монголын Япон хэлний багш нарын холбоо
Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 11:00-16:00 цаг
Оролцогч сургуулиудын мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.








