
Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ.
Хаврын арга хэмжээ “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ.
Дөрөвдүгээр сард:
- "Ub Даам-2026”,
- Спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн,
- “Playtime pre event” урлагийн арга хэмжээ,
- Шадар сайдын нээлттэй хаалганы өдөрлөг,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- “Food festival”,
- Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- “Ширээний теннис” өдөрлөг,
- Улаанбаатар циркийн өдөрлөг,
- Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Тавдугаар сард:
- Спорт автомашины үзэсгэлэн,
- Авто мото, спорт парад,
- Хангарди спорт өдөрлөг,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- Хувийн их, дээд сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөг,
- Боловсролын яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- “Номын баяр-2026”,
- Эдийн засаг хөгжлийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт,
- Зам тээврийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг,
- “Street battle dance”,
- Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа зэрэг нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг төв талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.












