
Байгаль орчны хамгаалал, дижитал технологи эсвэл контент бүтээх чиглэлээр өөрийгөө сорьж, бодит төсөл дээр ажиллаж үзэх хүсэлтэй 15-20 насны залууст дараах интернүүд зарлагдсан байна.
Дадлагын хугацаанд Youth Sustainability Corps (YSC) байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, байгаль орчны боловсролын хүрээнд үнэ цэнтэй туршлага хуримтлуулах болно.
Дадлага хийх боломжтой чиглэл
- Зохиолч & Судлаач / Writer & Researcher
- Монгол & Англи хэлний зохиолч / Bilingual Writer
- Сэтгэл судлал сонирхогч / Psychology
- Зураач, Аниматор / Drawing & Animation
- UI/UX Дизайнер / UI/UX Designer
Тавигдах шаардлага:
- 15–20 насны (ЕБС-ийн сурагч эсвэл оюутан);
- Цахим дадлага хийх компьютер, интернетийн хэрэглээгээ хангах;
- Цаг баримтлах, багаар ажиллах чадвартай;
- 7 хоногт +10 цаг зарцуулах боломжтой байх;
Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног (04.20 – 05.15)
Бүртгэл хаагдах хугацаа: 2026 оны 4-р сарын 8-ны 23:59 цагт. Бүртгүүлсэн нийт оролцогчдод 4-р сарын 10-ны дотор и-мэйлээр хариу илгээх болно.
Бүртгэлийн линк: https://form.jotform.com/260852044617456








