
2026 оны Япон Улсын Засгийн газрын “Япон хэл, Япон соёл судлаач оюутан” болон “ЕБС, СӨББ-ын багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ы хөтөлбөр зарлагдлаа.
Дараах линкээс тус хөтөлбөрийн удирдамж, бүрдүүлэх бичиг баримтын маягтыг татаж авах боломжтой. Удирдамж хэсгийг сайтар уншиж танилцан бүртгүүлнэ үү.
ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН
ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН
1-Р ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
1.Бичиг баримтын сонгон шалгаруулалт
Хугацаа: 2026.02.09 (Даваа) - 2026.02.11 (Лхагва)
*Бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст 2-р сарын 11-ний өдөрт багтаан ЭСЯ-наас мэйлээр шалгалт өгөх эрхийн хуудас, бичгийн шалгалттай холбоотой мэдээллийг илгээнэ.
2.Бичгийн шалгалт
Япон хэл, Япон соёл судлаач оюутан - Япон хэл (100 минут)
ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан - Англи хэл (60 минут) болон Япон хэл (100 минут)
Хэзээ: 2026.02.14 (Бямба)
Хаана: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв /байршил/
⋆Шалгалт эхлэх цаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцэгсдэд мэйлээр илгээнэ.
3.Ярилцлагын шалгалт
Хугацаа: 2-р сарын дунд - 3-р сарын эхэн үе /төлөв/
*Ярилцлагын шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн бичгийн шалгалтад тэнцэгсдэд мэйлээр илгээнэ.
2-Р ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Тус шалгаруулалтыг 6-р сарын дунд үеэр Японы БШУЯ дангаар явуулна.
Тэнцсэн эсэх эцсийн хариу болон оноогдсон их сургуулийн шийдвэрийг 7-р сараас 8-р сарын дунд үед ЭСЯ-наас мэдэгдэнэ.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН
- Хөтөлбөрийн удирдамж хэсгийн 7.-д заасан бичиг баримтууд (Үүнээс 7.7-д заасан “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг зөвхөн ярилцлагын шалгалтад тэнцсэн тохиолдолд ирүүлнэ.)
- Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь
- Цээж зураг 2 хувь (3.5см х 4.5см, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, зургийн ард хэсэгт овог, нэрээ бичих)
ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН
- Хөтөлбөрийн удирдамж хэсгийн 7-д заасан бичиг баримтууд (Үүнээс 7.7-д заасан “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг зөвхөн ярилцлагын шалгалтад тэнцсэн тохиолдолд ирүүлнэ.)
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтын хуулбар 1 хувь
- Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь
- Цээж зураг 2 хувь (3.5см х 4.5см, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, зургийн ард хэсэгт овог, нэрээ бичих)
БИЧИГ БАРИМТ ИРҮҮЛЭХ ЗААВАР
1. Дээрх 4.-т заасан бичиг баримтаа нэгтгэн дугтуйлна.
2. Дугтуйг доорхийн дагуу хаяглан битүүмжилнэ.
БҮРТГЭЛ
Бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээн авах хугацаа: 2026.02.02 (Даваа) 09:00 - 2026.02.06 (Баасан) 17:45
Хүлээн авах хаяг: Японы ЭСЯ-ны харуулын төв байр








