Буруу гутал, өнгө, эсвэл тохирохгүй хувцасны хослол нь үнэтэй хувцсыг ч хямдхан харагдуулдаг. Хувцаслалтыг илүү цэмцгэр, чамин, үнэтэй харагдуулах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. АКСЕССУАРГҮЙ САТИН ТОП

Сатин топ нь тансаг, чамин харагддаг ч ганцаараа, ямар ч аксесуаргүй үедээ бүр хямдхан мэт харагдаж болзошгүй. Сатин нь гэрлийг маш их ойлгодог учраас энгийн аксесуар нэмж эсвэл блейзер давхарласан үед хувцаслалт сайхан харагдана.
Хэрхэн сайжруулах вэ:
- Нарийн хүзүүний зүүлт эсвэл алтан цагираган ээмэг зүү.
- Товчтой блейзер эсвэл кардиган давхарлаж илүү цэмцгэр болго.
- Сатин топоо өмд/юбканыхаа дотуур цэвэрхэн хийж бэлхүүсийг тодотго.
2.ХЭТ ДАРУУХАН, ОНЦЛОГГҮЙ ОФФИСЫН OUTFIT

Хар цамц + beige харандаа юбка бол төгс ажлын хувцас. Гэхдээ ямар ч детальгүй, өнгөний ялгаралгүй өмсвөл хэт энгийн, бүр хямдхан мэт харагддаг. Нюд өнгүүд хүчтэй ч зөв хослолгүй үед уйтгартай харагдана. Текстур, давхарга, эсвэл тод акцент нэмэх нь минималист төрхийг үнэтэй харагдуулах түлхүүр.
Хэрхэн сайжруулах вэ:
- Анхаарал татсан бүс зүү
- Тод уруулын будаг эсвэл structured handbag нэмж контраст үүсгэ.
- Оксфор гутал, хээтэй хүзүүний алчуур зэрэг жижиг деталь ашигла.
3. ТЭНЦВЭРГҮЙ OVERSIZE СТИЛЬ

Oversized свитер загварлаг ч зөв өмсөхгүй бол биеийн хэлбэрийг дарж, хямдхан харагдуулдаг. Сул ногоон свитер биеийг бүхэлд нь халхалж пропорц алдагдуулсан харагдаж байна.
Хэрхэн сайжруулах вэ:
- Урд талаас нь өндөр суудалтай жинсэнд бага зэрэг хий.
- Тэнцвэр оруулахын тулд structured аксесуар сонго (бүс, handbag гэх мэт).
- Ханцуйгаа өөрчлөх
4. ЦАМЦ БА ЖИНС

Цамц, жинсний хослол бол мөнхийн классик. Гэхдээ бэлхүүс тодорхойгүй болох үед дөрвөлжин, хямдхан харагддаг.
Хэрхэн сайжруулах вэ:
- Цамцаа өмднийхөө дотор хийх эсвэл урд талаас нь дотогш хийж ард талыг орхих
- Бүс эсвэл анхаарал татах аксесуар нэмвэл жинсийг илүү тансаг харагдуулна.
- Ханцуйг нэгэн жигд шуух, ихэвчлэн гарын бугуйны ойролцоо дуусах нь цэгцтэй харагдана.








