Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Тогтвортой хөгжлийн зорилго ба хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалт нь 40-60 минут үргэлжлэх бөгөөд нийслэл, орон нутагт танхим, цахимаар явагдах боломжтой.
-084804-1959491003.png)
ЭНЭХҮҮ СУРГАЛТААР СУРАГЧИД:
- Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний зорилго, үйл ажиллагаатай танилцах
- Тогтвортой хөгжлийн зорилгуудын ач холбогдлыг ойлгох
- Хүүхэд, залуусын оролцоо, хувь нэмэр оруулах боломжуудын талаар мэдлэгтэй болох болно.
ХЭН БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Улаанбаатар хот болон орон нутаг дахь ЕБС-иудын багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаа
- Орон нутаг (танхим): Ховд (Ховд), Дорноговь (Сайншанд), Хөвсгөл (Мөрөн), Өмнөговь (Ханбогд), Өвөрхангай (Арвайхээр), Дархан хот - эдгээр аймаг, сумдуудын сургуулиудад танхимаар хичээл орох боломжтой
- Орон нутаг (цахим): дээр дурдсан аймаг/сумдаас бусад сургуулиудад цахимаар сургалт орох боломжтой
АНХААРАХ ЗҮЙЛС:
Хүсэлт гаргасан бүх сургуульд сургалт орох боломжгүй байх магадлалтайг анхаарна уу.
Зөвшөөрөл: Сургалт нь танай сургуулийн удирдлагын зөвшөөрлийн дагуу зохион байгуулагдана.
Сертификат: Сургалтад хамрагдсан АНГИ эсвэл СУРГУУЛЬ-д 1 сертификат олгох боломжтой. Хүүхэд бүрт сертификат олгох боломжгүй.
Сошиал медиа: Тус сургалтыг НҮБ-ын 80 жилийн ойг тэмдэглэх санаачилгын хүрээнд явуулж буй учир сургалтад хамрагдсан сургуулиуд #UN80 #UNDay2025 #UNMongolia зэрэг хаштаг-ийг ашиглаж санаачилгад нэгдэх боломжтой.
Бүртгэл: 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл явагдана.
Бүртгэл дууссанаас хойш 10-р сарын 15-ны дотор холбогдож сургалтын зохион байгуулалтын талаар ярилцана. Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook page-р холбогдоно уу.
Бүртгэлийн холбоос: "Тогтвортой хөгжлийн зорилго ба хүүхэд, залуучуудын оролцоо" сургалтын бүртгэл








