
Scholarship Foundation for Future Leaders сангийн зүгээс энэ жил БНСУ-д инженерийн болон нарийн мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй 4 монгол оюутанд тэтгэлэг олгохоор болоод байна.
Хэн хамрагдах боломжтой вэ?
- БНСУ-д инженерийн болон нарийн мэргэжлээр суралцаж буй магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй оюутан байх.
- Монгол Улсын 4 оюутан шалгаруулна.
Тэтгэлгийн хэмжээ:
- 1 улиралд 3 сая вон, нийт 2 улирал.
- Бусад тэтгэлэгт хамрагдаагүй бол давуу тал болно.
Мэргэжил:
- Хиймэл оюун, хөдөө аж ахуй, хурээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хуч, уул уурхай, хими, физик, био технологи, хот байгуулалт, төмөр замын чиглэлээр сурдаг бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн захирлын тодорхойлолт
- Тэтгэлэг авах хусэлтийн маягт
- Өөрийгөө танилцуулах эсээ
- Хувь хүний мэдээлэл ашиглахыг зөвшөөрсөн бичиг
- Оюутны дүнгийн хуулбар
Иймд магистр, докторын ангид суралцаж буй оюутан та бүхэн 2025 оны 10 сарын 10 өдөр дуустал seoulmfa@gmail.com мэйл хаягаар өөрсдийн материалыг ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Embassy of Mongolia in Seoul








