
Монгол Экологи Төв-д 1-2 хүртэлх дадлагажигч сонгон шалгаруулж авна. Дадлагажигч нь тухайн хугацаанд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлдэг 4 хөтөлбөрт гар бие оролцож, тусалж, туршлага хуримтлуулах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Биечлэн оффис дээр ирж дадлага хийх; (зайнаас боломжгүй);
- Өгүүлэл, нийтлэл, зохиол гэх мэт монгол хэл дээр бичих сонирхолтой, туршлагатай;
- Контент хийх сонирхолтой, туршлагатай;
- Microsoft Office хэрэглээний программ дээр ажилдаг байх;
- Цаг баримтлах, багаар ажиллах чадвартай;
- 17-21 настай;
- 7 хоногт 20-25 хүртэлх цаг ажиллах боломжтой байх;
- Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбарт дадлага хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Дадлага хийх хугацаа: 3 сар (9-р сарын дундуур эхэлнэ)
Дадлага хийх ажлын өдрүүд болон цаг дээр ярилцаж тохиролцоно.
ЭНД оруулсан анкетыг бөглөөд мөн өөрийн Англи, Монгол хэл дээрх аль нэг CV-г заавал хавсаргаж оруулна уу.
Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа: 2025.09.10-23:30 цаг (Улаанбаатар хотын цагаар)








