
Нээлтийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой юм байна. Харин наймдугаар сарын 13-17-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд иргэд үйлчлүүлж болно.
Энэ хугацаанд иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайгаар алхаж, гүйж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой аж.








