
Конрад-Аденауэр Сан, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Биологийн тэнхимтэй хамтарсан "Байгаль орчны сэтгүүлзүй"-н магистрын тэтгэлэгт хөтөлбөр шинээр нээгдэж, сонгон шалгаруулалтаа зарлалаа.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 35 кредит. Үүнд, Танхимын хичээл /Судалгааны арга зүйн хичээл, Байгаль орчны сэтгүүл зүйн мэргэжлийн заавал судлах ба мэргэшүүлэн сонгох хичээл болон олон улсын сэтгүүл зүйн хичээл/, эрдэм шинжилгээний ажил, магистрын судалгааны ажил байна
ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
1.5-2 жил
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Сэтгүүл зүй, байгалийн шинжлэх ухааны бакалавр (Голч дүн 3.0 ба түүнээс дээш)
- Монгол хэлний ярианы ур чадвар, найруулга зүй, хэл зүй, зөв бичих дүрмийн мэдлэгтэй
- Нийгмийн идэвхитэй (улс төр, нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил)
- Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, байгаль орчны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгэй бол давуу тал болно
- КАС, МУИС-аас зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин ажиллах, оролцох боломжтой байх
Эдгээр үзүүлэлтүүдийг хангаж байвал дараах материалуудыг монгол хэлдээр бүрдүүлэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны 23:59 цагаас өмнө өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бүртгүүлэх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Бакалаврын диплом, хавсралтын хуулбар
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үндэслэлийг тодорхойлсон эссэ (1 нүүрт багтаана)
- Их сургуулийн мэргэжлийн багшийн тодорхойлолт
- Хувь хүний нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт (ажил олгогч, холбоо, сайн дурын байгууллагаас гэх мэт)
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА
2025 оны 08 дугаар сарын 15-ны 23:59 цаг
Хөтөлбөртэй холбоотой асуултыг дараах хаягаар хүлээн авна
Zaya.sengee@kas.de
ЯРИЛЦЛАГА
Сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд бүрэн гүйцэт материалаа бүрдүүлэн ирүүлсэн өргөдөл гаргагчдаас шалгарсан нэр дэвшигчдийг 2025 оны 08 дугаар сард Конрад-Аденауэр Сангийн Суурийн төлөөлөгчийн газраас ярилцлагад урина.








