
Сонгинохайрхан дүүрэг Хүүхдийн Зөвлөлийнхөө ЗУНЫ ЭЛСЭЛТ -ийг зарлажээ. Аль ч сургуулийн сурагч байхаас үл харгалзан 18 хүртэлх насны хүүхэд бүр Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн гишүүн болох боломжтой.
Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн гишүүн болсноор:
- Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх үйл ажиллагаанд үе тэнгийнхнээ төлөөлөл, дуу хоолой болон оролцох;
- Чадварлаг баг хамт олон, эерэг хүрээллийг бий болгон хамтдаа суралцаж, өсөж дэвших;
- Идэвх оролцоогоороо манлайлан, үндсэн гишүүн болох гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна.
Гишүүнээр элсэх алхмууд:
- Алхам-1: Доорх холбоосоор нэвтрэн гишүүнчлэлийн маягтыг бөглөх. Мөн QR уншуулах.
- Алхам-2: Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн сурагчидтай холбогдон, ярилцлагад оролцох.
- Алхам-3: Гэр бүлдээ халуун дотноор угтан авч, хүүхдийн зөвлөлтэй танилцах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
Хүүхдийн зөвлөлийн тухай:
Монголын Хүүхдийн Зөвлөл нь 2022 оны 07-р сарын 20-нд үндэсний хэмжээнд үүсгэн байгуулагдаж 21 аймаг, 9 дүүрэгт салбартайгаар ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА болон үйл ажиллагаагаа явуулж байна.
ЭХНИЙ ШАТНЫ ӨРГӨДЛИЙГ 07-Р САРЫН 15-НЫ ӨДРӨӨС 7-Р САРЫН 28 ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХҮЛЭЭН АВНА.
Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.








