
3x3 сагсан бөмбөгийн ДАШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд болж байна.
Монголын улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай учраа таарч тоглохоор болсон. Монголын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багийг 21:19 оноогоор хожлоо.
Ингэснээр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний шилдэг наймт шалгарлаа.
Монгол Улсын эмэгтэй баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний "D" хэсгийн 2-р байрт орж, хасагдах шатанд шалгарсан. Өчигдрийн тоглолтод Украины шигшээ багтай тоглож тооны харьцаа 16:16 болж, тоглолт өрсөлдөөнтэй үргэлжилж байхад манай тамирчин О.Хулангийн хоёрын зайны шидэлт амжилттай болж, багтаа ялалт ялалт авчирсан.
6-р сарын 23-наас 29-ны хооронд зохион байгуулагдах “FIBA 3x3 World Cup-2025” буюу 3x3 Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны багууд оролцож, сагсан бөмбөгийн дэлхийн шилдгүүдийг тодруулна. Олимпын зэрэглэлийн спортын энэхүү тэмцээнд тив тивийн шилдгүүд өрсөлдөж байгаа юм.









