
Хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарласан байна.
Хөтөлбөрт 44 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт 55 сурагчийг сонгон шалгаруулна. Улмаар сурагчид 7 хоногийн турш Хөдөлмөр зусланд байрлаж үндэсний өв соёл, мал аж ахуй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж, үе тэнгийнхэнтэйгээ монгол хүүхдийн хүмүүжлийн олон талт хөтөлбөрт хамрагдах юм.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, эх хэл, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэг ойлголттой болно
- Өдөр бүр жагсаалын бэлтгэл хийж, эмх цэгцтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцана
- Зүг чигээ олох, ус олборлох, байгальд хоол хийж сурах зэргээр амьд гарах ур чадвар эзэмшинэ
- Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуусын бодит жишээнээс суралцаж, урам зориг авна
- Сагсан бөмбөгийн бэлтгэл хийх зэргээр адал явдалтай бас сургамжтай 7 хоногийг өнгөрүүлэх юм.
Бүртгэлд тавигдах шаардлага:
- ЕБС-ийн 9-10 дугаар ангийн сурагч байх
- 2025 оны 06-р сарын 18-наас 25-ныг хүртэл зусланд байрлах боломжтой байх
- Үндэснийхээ бахархалт түүх соёл, өв уламжлалаас суралцаж, эх оронч үзлийг өөртөө төлөвшүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Хөтөлбөрийг бүртгэл 2025.06.06-наас 2025.06.14-нийг хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлийн тухай
- Өөрийнхөө тухай ерөнхий мэдээллийг бөглөнө
- “Чиний бодлоор эх орноо хайрлана гэж юуг хэлэх вэ?” сэдэвт 80-100 үгтэй эсээ бичих

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хариу 2025.06.16-нд гарна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл фейсбүүк хуудас
8801-2294 утсаар лавлаарай.








