
“Climate Mongolia” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, УАӨ-ийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн албан ёсны хүүхэд залуучуудын бүлэг болох ”YOUNGO”-ийн ивээл дор “LCOY Mongolia 2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа ба энэ хүрээнд цахим судалгаа зохион байгуулж байна.
Судалгаа нь Монголын 21 аймаг, 9 дүүргийн 16–34 насны залуусыг хамрах бөгөөд таны туршлага, санаа бодлыг нэгтгэн, шийдвэр гаргагчдад хүргэх юм байна.
Сүүлийн жилүүдэд:
- Уур амьсгалын өөрчлөлт таны амьдралд хэрхэн нөлөө үзүүлсэн,
- Үер, зуд, ган гачиг зэрэг гамшгийг хэрхэн даван туулсан,
- Уламжлалт арга ухааныг хэрхэн ашигласан талаарх туршлагаа хуваалцаарай.
Судалгааны үр дүнд:
- Залуучуудын Үндэсний Тунхаг Бичиг (National Youth Statement)-ийг боловсруулж дотоодын болон олон улсын шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
- Энэхүү тунхаг бичгийг Дэлхийн Залуучуудын Тунхаг Бичиг (Global Youth Statement)-д тусгаж, НҮБ-ын УАӨ-ийн тухай суурь конвенцын Талуудын Бага хурлын үеэр (COP30) Бразил Улсын Белем хотод танилцуулна
- Урьдчилсан үр дүнг 2025 оны 6-р сарын 24-нд болох “LCOY Mongolia 2025” арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна
Судалгаанд оролцсоноор та 6-р сарын 24-нд НҮБ-ын төв байранд болох “LCOY Mongolia 2025” чуулганд оролцох хүсэлтээ илгээх боломжтой.
Санал өгөх холбоос: undp.ekotaspace.com/mongolia








