
Ганцаарчилсан уран бүтээлч Сүжин энэ зун шинэ уран бүтээлээрээ эргэн ирэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр BRD Entertainment-ээс мэдэгдэл хийхдээ:
"Сүжин энэ зун эргэн ирэлт хийх бөгөөд 8-р сард шинэ цомог гаргахаар төлөвлөж байна. Зөвхөн Сүжинд л тохирох өвөрмөц уран бүтээлээр эргэн ирэх тул та бүхэн дэмжээрэй" хэмээсэн байна.
Энэ нь Сүжингийн хувьд 2024 оны тавдугаар сард гаргасан хоёр дахь мини цомог "Rizz"-ээс хойш нэг жил гаруйн дараах анхны эргэн ирэлт нь болох юм.
Мөн зуны эргэн ирэлтийнхээ дараа Сүжин Хойд Америкийг хамарсан аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.








