
Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадын эхний шатанд 9-10-р ангийн хот хөдөөгийн 91 сурагч оролцлоо. Хоёрдугаар шатанд 50 сурагч шалгарсан юм.
Олимдиадын II шат өнөөдөр 09:30 – 18:00 цагт МУИС-ийн 8 дугаар байранд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр:
- Машин сургалт (Machine learning)
- Эх хэл боловсруулалт (Natural Language Processing)
- Компьютер хараа (Computer vision) чиглэлийн 3 бодлого бодлого бодно.
Аваргууд өнөөдөр орой тодорно. Тус олимпиадад шалгарсан эхний 8 сурагч AI-ийн ОЛОН УЛСЫН II ОЛИМПИАДАД эх орноо төлөөлөн оролцох юм.








