
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хөгжлийн харандаа" танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновацын газар болон Монголын скаутын холбоо хамтран зургаадугаар сарын 1-ний өдөр "Соёлын төв өргөө"-нд зохион байгуулна.
Тус үзэсгэлэнгийн хүрээнд "CS2", "Mobile legend"-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм.
Мөн өвөрмөц, сонин, содон цуглуулгатай хүүхдүүдийг "Соёлын төв өргөө"-нд үзэсгэлэнгээ танилцуулах “Хуваалцангаа цуглуулъя” арга хэмжээнд бүртгэж байгаа бөгөөд өөрийн солилцохыг хүссэн зүйлсээ бусад хүүхдүүдтэй солилцон цуглуулгаа нэмэх боломжтой.
Тэмцээний төрөл:
- “Counter strike 2” төрөлд, эхний 3 байр, MVP - Мөнгөн шагнал
- “Mobile legend” эхний 3 байр, MVP - Мөнгөн шагнал
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/fezcDkZ8y1bTszvc8
Бүртгэл дуусах хугацаа: 2024.05.28
Тэмцээний үеэр хүүхэд, залуус дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрд хувиран ирж "Cosplay" тэмцээнд оролцох боломжтой.
“Хуваалцангаа цуглуулъя” арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүүхдүүд 88927079 дугаарт холбогдон бүртгүүлээрэй.








