
Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 18-19-нд Спортын төв ордонд болно.
Өсвөрийн УАШТ-ийг Олон улсын олимпийн хороо болон Хүндийн өргөлтийн холбооны нэрт зүтгэлтэн, дасгалжуулагч, ОУХМ, ОУ-ын I зэргийн шүүгч Б.Гансүх агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ.
Тэмцээн олон улсын хүндийн өргөлтийн холбооны дүрмээр явагдаж олон улсын зэрэглэлтэй шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээнийг дэнсэлнэ.
Тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн тамирчид өрсөлдөх юм.
- Хөвгүүд 36кг, 40кг, 44кг, 50кг, 56кг, 62кг, 69кг, -77кг, +77кг,
- Охид 32кг, 36кг, 40кг, 44кг, 48кг, 53кг, 58кг, -63кг, +63кг медальтнууд тодорно.








