
2025 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гадаад оюутан (Монгол улсын харъяат) магистр, докторт суралцах хөтөлбөрт зарлагдлаа.
ТЭТГЭЛГИЙН ХУГАЦАА
Магистр:
Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 2 жил
Доктор:
Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 3 жил
Судлаач:
6 сар эсвэл 1 жил
Материал хүлээн авах хугацаа: 2025.2.17.(даваа) - 2025.2.28.(баасан)
Материал авах хэлбэр: ЭСЯ-ны ажлын цагаар биечлэн өгнө.
- ЭСЯ-ны ажлын цаг : (Даваа~Баасан) 08:00 – 17:00 (Цайны цаг 12:00-13:30)
- ЭСЯ-ны хаяг : Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар
- ЭСЯ-ны утас: 7007-1020
Лавлах:
- Олон улсын боловсролын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн төв: kgspniied@korea.kr
- БНСУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.








