
Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр” 20 дах жилдээ зарлагдлаа.
Зориг сан нь 2005 оноос эхлэн Денвер-Улаанбаатар эгч дүүс хотын зөвлөлтэй хамтран “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2023 оноос "Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр" болон зарлагдсан.
Хөтөлбөр ЕБС-ийн хичээлийн бус цагаар, үнэ төлбөргүй явагдана.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Улаанбаатар хотын EБС-ын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
- Хүний эрх, эрх чөлөө, ялгаатай байдал болон нийгэм эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
- Төсөл санаачлан хэрэгжүүлж, шинэ чадварт суралцах эрмэлзэлтэй байх
- 7 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт идэвхитэй, бүрэн оролцох боломжтой байх
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНЫ ДАВУУ ТАЛ:
- Хүний эрх, ардчиллын талаар суурь ойлголтоо бэхжүүлнэ
- Салбар бүрийн манлайлагчидтай уулзана
- Манлайлал болон бусад зөөлөн ур чадваруудаа бусад оролцогчдоос суралцах
- Хөтөлбөрөөс сурч мэдсэн ур чадвараа ашиглан нийгэмд хандсан төсөл санаачилга, хэрэгжүүлэх боломж
ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА:
Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх, мөн хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд орно.
Ур чадварын сургалт: Төсөл хэрхэн бичих, өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлэх болон багаар ажиллах зэрэг ур чадвар эзэмшинэ.
Сэдэвчилсэн аялал: Эх орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын болон гадны бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгоно.
Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын хугацаанд олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслэн 4 багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлнэ.
ӨРГӨДЛИЙН СҮҮЛИЙН ХУГАЦАА:
Шаардлага хангасан сурагчид 2024 оны 12-р сарын 15-ны 23:59 цагаас өмнө
Өргөдлийн маягтыг ЭНД дарж үзнэ үү.








